. 2009-01-03 - Хамрын хийд рүү очих гэж байгаа бол заавал үүнийг уншаарай
V дүрийн ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон буурал түүхийн нугачаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн устсан ч ардчиллын эрин эхэлж ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулснаар Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч Монголын төдийгүй дэлхийн өнцөг б...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Үлэмжийн чанар
Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. Үлэмжийн чанар гэх уг гайхалтай шүлгийг монгол, англи хэлнээ толилуулж байна. Үнэн сэтгэлээсээ шүлгийг уншиж, дууг дуулсны дараа бие, сэтгэл ариусч ер бусын сайхан мэдрэмж төрдөг тухай олон хүн хэлсэн байдаг.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Цэвцгэр хурдан шарга
Цэвцгэр хурдан шаргыгаа нь вайдуу зээ
Цэлмүүлэн засаж уная
Цэвэрхэн гол шиг авгай тантайгаа вайдуу зээ
Цэнгэн найрлаж жаргая
Цэлмэсэн сарны гэрэл мэт вайдуу зээ
Цэцэн тунгалаг ухаантай
Цэвэрхэн гол шиг авгай тантай вайдуу зээ
Цээжний үгээ хүүрнэе
Хэлэхээрээ л бэлэн зантай тэр минь вайдуу зээ
Гэнэхэн зантай ч билээ л
Гэнэтхэн суугаад бодохноо нь вайдуу зээ
Гэмшиж гуниглах янзтай л
Хамт ойрхон суухад вайдуу зээ
Хагацашгүй амраг
Харин холдоод одоход вайдуу зээ
Хурамч ертөнц болуузай
Энд ойрхон суухад вайдуу зээ
Энгийн хүн адил
Тэнд холдоод одоход вайдуу зээ
Санан эрэгдэх янзта...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Хөвчийн өндөр
Хөвчийн өндөр модонд
Зулзаган шувуу цуглана
Хөгшин буурал ээжээсээ
Хөндий хол ирэв үү
Ар цээлийн говийг
Аргамагхан хараараа туулав
Агь нь буурал ээжээсээ
Арайхан хол ирэв үү
Уяатайхан улаанаараа
Утай шанд зорьё
Унтах нойроо тэвчмээни
Ээждээ хүрч золгоё
Хэрээтэйхэн хээрээрээ
Хэрлэн голыг туулав
Хэнз бага насандаа
Хэний аяыг дагах вэ
Хошуу дээгүүр гарахад
... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Хурмаст тэнгэр
Хурмаст тэнгэр төгөлдөр
Найман шидэт найраа барин жаргая
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?
Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий
Саглагар модыг тарин суувал
Салаа бүрийн жимс түүнээс гардаг бий
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул ба билэг түүнээс гардаг бий
Огторгуйн од олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Ончтой мэргэн нэгэн хоёр
Жаварт тэнгэр салхилна...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Урьхан хонгор
Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана
Хөх баглагар модонд
Хөхөө шувуу донгодно
Хөөрхий уян сэтгэлийг
Хөдөлгөх янзтай
Халиуран ганхах зүлгэнд
Хальж мэлтрэх голд
Хамаг шувуу ганганахад
Харин нь элдэв санагдана
Үүл мэт оргилсон
Өндөр хангайн шилд
Өнгийн цэцэг найгаад
Өөрийн нутаг санагдана
Хайрт хүний үр нь
... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Урт сайхан хүрэн
Урт сайхан хүрэн чинь л
Уужмын холоос гүйдэлтэй
Уйдашгүй танаасаа
Тэнд хол суудаг л
Манаран харагдагч гол нь
Манай танай нутаг
Мартья гэж санахнаа нь
Зүүдэнд минь тодорхой
Өндөр гэгчийн уул нь
Өөрийн маань нутаг
Өвөрчлөн бодохноо нь
Энд минь ч үгүй л
Тамчийн чинь талыг
Сүүмэлзэн байхад
Тас мэнгэн хүрнээрээ
Мэхэлзүүлсэ... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Тэргэл сарны гэрэл
Тэргэл сарны гэрлийн тунгалаг нь
Тэнгэр газрын энгийн уужим нь
Тэрний минь зангийн сэргэлэн нь
Тэгш ганц сэтгэлийн амар нь
Настай буурал өвгөн эцэг минь
Намайгаа гэж суугаа болов уу
Аргагүй үйлэнд найдаж явсаар
Арайхан хол төөрөлдөв үү
Цагаан бор морины минь хурдан нь
Цаггүй дөрвөн туурайн бат нь
Аюулт дөрвөн давааны өндөр нь
Аймшиггүй давагч сэтгэлийн баатар нь
Сэмээр ирэгч хулгайчийн мэхтэй нь
... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Тунгалаг толинд
Зээ. Тунгалаг толинд зээ
Туяа юугаа үзээд
Тогтсон хирээ арилгаад зээ
Тодорхой цэлмэхүй адил
Эрх багахан чамайгаа зээ
Эмгэнэн санаж хараад
Эрсэн хүслээ ханаж зээ
Элдвээр жаргадаг билээ
Зээ. Уянгат дуунд зээ
Улс бүгд сонсоод
Уяран сэтгэлээ сэргээж зээ
Улам дурлахуй адил
Хэлбэр багахан чамайгаа энэ
Гэнэтэд санан тусаад
Хүүрнэхүйг чинь сонсоод зээ
Хүслээ ханадаг билээ
... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Сэргэлэн зант цагаанаа
Сэргэлэн зант цагаанаа
Идэр тарган байхад
Эрвэлзсэн хонгортойгоо
Золгохын санаа төрнө
Хаврын урьхан салхи нь
Сэнгэнэх шахлаа
Ханилж суусан нөхөд минь
Тарж мордох янзтай
Аав юугаа сэрүүнд
Тохуун сэтгэл бахтай
Ажиглаж бодохноо
Хожимдох янзтай
Цэл говийн манан нь
Талаа дүүрээд бударлаа
Хүний хайртай үр нь
Олон санаа юу вэ?
Өөртөө хайртай сэтгэл нь
Ам... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Омогтойхон арсланг
Ач төгс ламыгаа
Арслант ширээн дээрээ зална
Асрахуй сэтгэлээр
Адислан соёрх!
Омогтойхон арсланг
Оготор хав яах вэ
Олон бүгд хүнийг
Онц нэгэн хүн яах вэ
Жигүүртний хаан гарди бээр
Аварга могой үзвэл
Зандан модонд байвч
Заалгалгүй иднэ
Тас шувууны дэвэлгийг
Тахиа яаж гүйцэх вэ
Тангарагт хуврагуудтай
Тэмцэгчид хөөрхий
Тунгалаг нуурын дотор
Тусах сарн... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Ойр хол явавч
Ойр хол явавч
Орхилгүй энэрэгч
Очирдарь богддоо
Осолдолгүй залбиръя
Уярал цагийн он жилийг
Удаан бодож хождоно
Угийн санасан сэтгэлийг
Урвалт хөрвөлтөөр эвдэнэ
Саруул тал байвч
Шавры нь мэдээрэй
Сайхан янаг байвч
Санаагий нь таниарай
Хөх тэнгэр байвч
Хүйтэн дулааныг ажигла
Хөөрхий амраг байвч
Алс зоригийг туршаарай
Үер булгийн ус өнгөрвөл
Буцаж юу... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Найман зүгтээ
Найман зүгтээ найгасан
Навчит бадмын адил
Найгалзсан дүрс чинь
Нарийн гол шиг аальтай
Найртай ганц тэр минь
Яруу биларын дуу шиг
Эгшиг төгс үг чинь
Элдэв сонин аялгатай
Эрхэмсэг багахан тэр минь
Эрхгүй бусдаас хувьтай
Анхнаас хамт төрсөн
Ариун занданы үнэр шиг
Амрагийн чинь үнэр нь
Аглагаас анхилан ирэхэд
Аргагүй сэтгэл хөдөлгөнө
Ариун тэнгэрийн рашаан шиг
Амтат эгээрлийг хангагч
Ааш зангийн чинь сайхан нь
Арван тавны сар мэт
Атгагт сэтгэлийг сэрүүцүүлнэ
Бадмын амыг нээгч
Бадрангуй халуун нар шиг
Балмад харанхуйг арилгаад
Бадмажунайн дэргэд
Баяртай хамт жаргая...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Молор эрдэнэ
Молор эрдэнийн эрдэм их
Монгол газрын жаргал их
Морь тэмээний тус их
Мод түлшний хэрэг их
Эдэлсэн бүгд арвитай үгүй
Инээсэн бүгд итгэлтэй үгүй
Идсэн бүгд шимтэй үгүй
Эрдэмтэн бүгд тустай үгүй
Хавар цагийн аян хол
Ханахгүй сэтгэлийн эер хол
Хангай газрын бараа хол
Хартай хүнд алэг хол
Ухаангүй хүнийг сургах гэнэн
Ууртай хүнтэй тоглох гэнэн
Улгүй бусдад халдах гэнэн
Уяагүй с... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Дөмөн
Дөмөн дөмөн гишгэдэлт
Хар нүдэн шарга минь
Түмэн агтын дундаас
Дөлөлзөж байдаг л
Төдхөн зантай тэр минь
Түмнийхээ дунд суудаг л
Ааш зангийн сайханд
Эрвэлзэн суудаг л
Дэнж нуурын гургалдай
Дэмий соньхон жиргэнэ
Дэмий хүний үртэй
Даанч юундаа янаглав
Янаг гэгч юу вэ?
Эртний сайхан ерөөл буй
Энэ хол газрыг
Энгэрээр нь дөтөлье
Эгээрч санасан хүнтэйгээ
... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Дэлгэр зуны жаргалд
Дэлгэр зуны цагийн жаргалд
Дэргэдэх таныхаан зангийн сайханд
Энэ өдрийн найрын бэлэгт
Үнэн үгээ дуулъя
Намар цагийн хонгор салхинд
Навч цэцэг найгалзан ганхахад
Зүлэг өвч халиуран хийсэхэд
Зүйтэй чамайгаа санана
Найрт зуны хөхөө донгодоход
Насны үеийн улсыг үзэхэд
Усгал сайхан ааль чинь
Улам наддаа эрэгдэнэ
Суунаглан татах газрын униар
Сая буцах галууны явдал
Цогцлон хурагч шинэ үүлэнд... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Духтай хурдан хүрэн
Духтай хурдан хүрнийгээ
Барин зусаж уная
Дотнын минь амраг чамдаа
Довтлон хүрч золгоё
Дэнж дүүрэн гарахад
Дүүлэн борыгоо уналтай
Дэнслэн санасан санаагаа
Дэмгэрхэн чамдаа хүүрнэе
Алс дэнжийн хөтлөөр
Алхлан бараадсаар айсуй аж
Амрагаа гэсэндээ
Тэмцэн хүрээд ирэв үү
Талын их арвинд
Говийн их холд
Голдоо санасан санааг
Гол шиг чамдаа хүүрнэе
Уйтгаргүй зангий чи... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Баян сүмбэр уул
Баян сүмбэр уулын
Бараа сүндэрлэн харагдахад
Бага настай тэр минь
Бас бас санагдана
Итгэлт нөхөр нутаглавал
Исал газар ч бол яруухан
Итгэж ханилбал
Инээж тогловч сонихон
Хар элэгтэй боловч
Ханилбал итгэлтэй
Үргэлж ханилахыг санасандаа
Өдөр өнгөрөх нь урт байна
Амраг сэтгэл байвал
Аглаг байвч ойрхон
Амгалан хоосон ламд минь
Алс ойр буй болов уу
Их харынхаа ад... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Амгалан хоосон сэтгэл нь
Амгалан хоосон сэтгэл нь
Товчтойхон байтал
Аливаа бүхнийг чадагч
Ийм сайхан сэтгэл буй
Аяа, танивал жаргал буй
Аврагч лам ба
Айлгагч эрлэгүүд
Энэ насны явдал
Илбэ мэт байтал
Элдэв янзаар үзэгдэнэ
Үзэгдсэн энэ сэтгэлд
Удамборын цэцэг мэт
Уйман ганхаж найгаад
Элдэв дүрсийн чуулган
Ямагт тахил болно
Эелдэг үнэн үгтэй
Яруу сайхан эгшиг нь
Эсэрваагий... |
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - Равжаа хутагтын бүтээл туурьвал ба хоосон чанарын тухай
Нэг. Хоосон Чанарын онол ба синергетик
Орчин үед сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болон зөн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлагдашгүй, тайлбарлагдашгүй зүйлүүдэд анхаарлаа хандуулж судлах явдал идэвхжиж байна. Ялангуяа, шинжлэх ухааны уламжлалт мэдлэг эдгээр асуудлуудад ямар ч хариулт өгч чадахгүй байгаа бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийгээд шинжлэх ухаан өөртөө далд ертөнцийг судалдаг синергетик хэмээх шинэ салбарыг нэгэнт хөгжүүлж эхэлсэн.
Сүүлийн үед дэлхийн нэр хүндтэй олон эрдэмтэн синергетикийн салбар дахь судалгаагаар о...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ
Манай оронд 1924 онд анх музей үүсэн байгуулагдсан хэмээн түүх бичлэгт бичиж тэмдэглэсээр ирсэн. Гэтэл өнөөгөөс 160 гаруй жилийн тэртээ буюу 1840 -өөд оны үед Монгол нутагт монгол хүн музей байгуулан ажиллуулж байсан түүхэн баримт олдсон байна. Говийн ноён хутагт Д.Равжаа олон газраар явж өөрийн биеэр янз бүрийн зүйлс цуглуулан тухайн үедээ маш том “Гиваа Дин Равжаа лин” нэртэй үзмэрийн сүмийг 1842 онд байгуулжээ. Энд өөрийнх нь холбогдолтой болон ихэс дээдэс, гадаад орноос бэлэглэсэн бэлэг дурсгал, нутаг орны сонин хачин зүйлс, байгалийн янз бүрийн зүйлсийг цуглуулсан байжээ.
Энэ тухай ноё...
|
Шууд холбоос
|
. 2009-01-03 - ХУТАГТЫН ШҮНШИГТЭЙ НУТАГТ БУРХАН АМИЛАХ ЦАГААР
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн лүндэнгээр 1840-өөд оны үед бүтээсэн Ловончимбо бурхан сууринаасаа алдагдаад 32 жилийн дараа нутагтаа заларлаа. "Түмэн мэсний бурхан" хэмээх энэ их шүтээн Монгол банкны эрдэнэсийн сан хөмрөгт 25 сая төгрөгөөр үнэлэгдэн хадгалагдаж байсан нь олджээ. Хутагтын сахиустай үе үеийн тахилч нар нуун хадгалж байгаад 1972 онд хулгайд алдсан уг шүтээнийг "ямар ч аргаар хамаагүй нутагт нь эргүүлэн залах" хатуу үүрэг даалгаврыг нутгийнхнаасаа авсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж хэдэн жил хөөцөлдсөний эцэст даалгавраа нэр төртэй биелүүлж сар гаруйн өмнө Дорноговь дахь ...
|
Шууд холбоос
|
. 2009-01-02 - Хутагтын байгуулсан хамрын хийд
Энэ хийд Дорноговьд байдаг. Аймгийн төвөөс урагшаа 40 гаруйхан км давхиад оччихно.
Аймгийн удирдлага, нутгийн олны санаачлагад тvшиглэн 1998 оноос хийдийг сэргээх ажлыг эхлvvлж анхны сvмийг босгож, аравнайлжээ. Хамба ламтан заларч байнгын хурал номтой болсноор сvсэгтний хөл тасрахаа больж, хийд дэгжин дэвжсээр байгаа гэнэ.
Хамрын хийдийн суурийг 1821-1823 онд V ноён хутагт буюу олноо Догшин ноён хутагт хэмээн алдаршсан Лувсанданзанравжаа өөрийн шашин номын хийд болгохоор тавьжээ. Ядуу ардын хvv Равжаа угаасаа ухаан сэргэлэн төржээ. Тvvнийг таван настайд нь лам” жинтvv” Гончиг IV ноён хутагты...
|
Шууд холбоос
|
. 2009-01-02 - намтар
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /1803-1856/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Дулаан харын уулын өмнө нарийн хараас эгц урдхан Дэнгvvн худгийн хойно Шувуун хэмээх өчvvхэн шадны дэргэд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.
Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргү...
|
Шууд холбоос
|
. 2009-01-02 - ЭРХЭМ ТАНД
Монголчууд бид түүх соёлоороо арвин баялаг сантай ард түмэн билээ. Өв уламжлал, түүх соёлоо өмгөөлж, өмөлзөж, хайрлаж, санан дурсаж, хөгжүүлж явах нь энэ улс үндэстний, иргэн бүрийн мартаж болохгүй үүрэг гэлтэй. Энэ монголдоо төдийгүй эх дэлхийд нэртэй их соён гэгээрvvлэгч, урлагын зvтгэлтэн, философич Д. Равжаагийн намтар уран бvтээлээс бага боловч та бүхэндээ хvргэхийг хичээлээ. Бид ихэвчлэн түүнийг "Үлэмжийн чанар" дуугаар нь, "Ичиг ичиг" шүлгээр нь мэддэг. Харин одоо Д. Равжаагийний уран бvтээл тvvх намтарыг судлах ажил дахин сэргэж тvvгээр ч барахгvй олон орны хэл дээр орчуулан ...
|
Шууд холбоос
|
|
|
|
|