. 2009-01-03 - Духтай хурдан хүрэн
Духтай хурдан хүрнийгээ
Барин зусаж уная
Дотнын минь амраг чамдаа
Довтлон хүрч золгоё
Дэнж дүүрэн гарахад
Дүүлэн борыгоо уналтай
Дэнслэн санасан санаагаа
Дэмгэрхэн чамдаа хүүрнэе
Алс дэнжийн хөтлөөр
Алхлан бараадсаар айсуй аж
Амрагаа гэсэндээ
Тэмцэн хүрээд ирэв үү
Талын их арвинд
Говийн их холд
Голдоо санасан санааг
Гол шиг чамдаа хүүрнэе
Уйтгаргүй зангий чинь
Уран гол шиг ааший чинь
Огоот мартаж яднам
Ойрхон ч болоосой гэм
Тийм сарын зүсийг
Чандлуулж шинжлэлтэй
Зүйтэй амраг чамдаа
Зүтгэж золгох нь бахтай л
Төгөлдөр номын адисаар
Тэгш манийг айлдаад
Түүнийг минь өршөөгөөд
Өнө бат болтугай! |
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|