ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Хамрын хийд рүү очих гэж байгаа бол заавал үүнийг уншаарай

Ангилал: Зан үйл



V д
үрийн ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон буурал түүхийн нугачаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн
устсан ч ардчиллын эрин эхэлж ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулснаар Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ариун эрч хүч, адистэд хүртэх жуулчдын цуваа тасралтгүй цувах болжээ. Тиймээс та бүхэндээ энэ газрын тухай, мөн зан үйл үйлдэх газруудын тухай товчхон хүргэе.

 

Зан үйл үйлдэх газрууд:

1. Мөөм овоо

2. Шамбалын орон руу явах зам

3. Энх тайвны хонх


4. Шамбалын орон

5. Хилэнцийг арилгах Алтан хаалга

6. Бирдийн ходоод

7. Сэржим өргөх талбай

8 .Суврага



9. “Алтан гавал” овоо

10. Бясалгалын агуй

11. Эхийн умай

12. Ноён хутагтын сэнтий

13. Хүслийн уул....гэсэн дараалалаар үйлдлийг хийж гүйцэтгэдэг байна. Ингээд та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбар өгье.

 


Өглөө говийн нар мандахыг харан, өглөөний унд уун, Хамрын хийд рүү явж, замдаа Мөөм овоонд мөргөж залбирал үйлдэн, (энд зөвхөн сүүн тахил өргөж ажил үйлсээ даатгадаг)
Тонтой овоо буюу мөөм овоо хэмээн нэрлэдэг энэхүү тахилгат шүтээнийг V дугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа Санагдамбадаржаалин буюу Нууц увьдасыг дэлгэрүүлэгч хийдийг байгуулах үед бүтээсэн гэх ба эм лустай тул жилд нэг удаа эмэгтэйчүүд тахилга үйлддэг зөвхөн цагаан идээ сүү өргөдөг заншилтай ажээ. Догшин ноён хутагт бээр өнө эртний уламжлалтай бурханы шашны улааны урсгалыг эрхэмлэн дээдэлж тухайн үеийн хүрээ хийдийн явцуу эрх ашгаас ангид байж энгийн ард түмнийхээ дунд орж тэдний амьралын хүсэл сонирхолыг ихэд анхаардаг байсан тул эмэгтэйчүүдэд зориулан эм лустай тусгай тахилгат шүтээн бий болгосон нь энэхүү овоо бөлгөө. Ер нь манай ард түмэн сүүн цагаан сэтгэл, сайхан сэтгэлийн үзүүрт цагаан сүү гэх мэт аливаа зохист үйлийг сүүгээр бэлэгддэг эртний сайхан уламжлалтай билээ.

Шамбалын ерөөл


Сайн оюун алдаршсаны дээд номлолт лянхуан цэцэрлэг
Сацлашгүй үйлсээр дэлгэр шашны наран мэргэн бүтээлч эрхэт
Алтан дэлхийн эн лүгээ түгэх зохиол туурвил машид дэлгэрсэн
Ачит гэтэлгэгч лам багшийн өлмийд соёрхол талбимуй



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2017-05-17 -

Бичсэн: Зочин
busad deer ni yu yaaj urguh talaar haanaas olj medeh we
. Шууд холбоос

. 2015-12-11 -

Бичсэн: Зочин
yostoi goe yam hiheei hiih ggej orj irsen chin goe olood unshchihlaa
. Шууд холбоос

. 2014-07-09 -

Бичсэн: Зочин
ug zadlagch odoo yu we yun so ymaa boddiiin
. Шууд холбоос

. 2012-06-27 -

Бичсэн: Bayarmaa (зочин)
Busad deer ni yu urguh talaarh medeelel ni haana bgaan be?
. Шууд холбоос

. 2012-05-15 - hi

Бичсэн: sara (зочин)
nzdaa yawuulax gsn boloxgvi yum yaax we.
. Шууд холбоос

. 2009-08-27 -

Бичсэн: Мандах (зочин)
сайн байна уу сайхан мэдээлэл байна баярлалаа. үүл нь гараад бороо орохын цагт үүд нь гэмээ нь хоймор юуны ялгаа үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гөмөө нь залуу юуны ялгаа
. Шууд холбоос

. 2009-06-29 -

Бичсэн: Үг задлагч (зочин)
УГ нь нэг очиж үзий гэж боджийсон чинь нэр усыг нь харсан чинь юун ч сээхсий нэрнүүд вэ гэж...
Ямар зан үйлддэг болоод ийм нэр өгсөн байнаа.. хэхэ
Бодохнээ. эхлээд мөөмөөр очино тэндээсээ шамбалын жаргал эдлэхээр доошлоно тэнд энх тайвны хонх тааралдана. Яг тэрнийх нь доор шамбалын орон.
Дараа нь алтан хаалга. Түүнд нь бирдийн ходоод тэгээд сэржим өргөнө. Тэгсэний эцэст суврага босоно. За тэгээд цаашилбал ёооё нүдэнд юу харагдаад байнаа гээлоо...хэлээ гаргах
. Шууд холбоос

. 2009-06-28 -

Бичсэн: Зочин
BAyarlalaa!
yosiig ni dagana aa!
. Шууд холбоос

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax