ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Молор эрдэнэ

Молор эрдэнийн эрдэм их
Монгол газрын жаргал их
Морь тэмээний тус их
Мод түлшний хэрэг их
Эдэлсэн бүгд арвитай үгүй

Инээсэн бүгд итгэлтэй үгүй

Идсэн бүгд шимтэй үгүй

Эрдэмтэн бүгд тустай үгүй

Хавар цагийн аян хол
Ханахгүй сэтгэлийн эер хол
Хангай газрын бараа хол
Хартай хүнд алэг хол
Ухаангүй хүнийг сургах гэнэн

Ууртай хүнтэй тоглох гэнэн

Улгүй бусдад халдах гэнэн

Уяагүй сэтгэлийг хөгжөөх гэнэн

Нүүргүй загнагч шударгын шинж
Нягталж бодогч саруулын шинж
Нуулгүй хэлэлцэгч янагийн шинж
Нийцэж явагч нөхөрсгийн шинж
Дээдэс ихсийн өлмий батдаад

Дэргэдэх нөхдийн насан уртдаад

Дэлхий дэх амьтны зовлон арилаад

Дэлгэр сайхан жаргалангаар цэнгэх болтугай!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 14 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax