ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Тэргэл сарны гэрэл


Тэргэл сарны гэрлийн тунгалаг нь
Тэнгэр газрын энгийн уужим нь
Тэрний минь зангийн сэргэлэн нь
Тэгш ганц сэтгэлийн амар нь
Настай буурал өвгөн эцэг минь

Намайгаа гэж суугаа болов уу

Аргагүй үйлэнд найдаж явсаар

Арайхан хол төөрөлдөв үү

Цагаан бор морины минь хурдан нь
Цаггүй дөрвөн туурайн бат нь
Аюулт дөрвөн давааны өндөр нь
Аймшиггүй давагч сэтгэлийн баатар нь
Сэмээр ирэгч хулгайчийн мэхтэй нь

Сэрж манагч нөхдийн сайн нь

Хэмжээгүй уужим балгадын их нь

Хэрэгсэлгүй туулагч газарчийн сайн нь

Алс эртнээс ерөөлтэй тэр минь
Арайхан хожуу цагт учрав уу
Арван зургаан нас чинь идэрхэн
Аажмаар ханилсаар зорьсондоо хүрье
Эцэг богд ламын минь адисаар

Эх баатар дагинасын энэрлээр

Энэ насны чөдрөөс тонилмаань

Одияанд хүрэх маань болтугай!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax