. 2009-01-03 - Баян сүмбэр уул
Баян сүмбэр уулын
Бараа сүндэрлэн харагдахад
Бага настай тэр минь
Бас бас санагдана
Итгэлт нөхөр нутаглавал
Исал газар ч бол яруухан
Итгэж ханилбал
Инээж тогловч сонихон
Хар элэгтэй боловч
Ханилбал итгэлтэй
Үргэлж ханилахыг санасандаа
Өдөр өнгөрөх нь урт байна
Амраг сэтгэл байвал
Аглаг байвч ойрхон
Амгалан хоосон ламд минь
Алс ойр буй болов уу
Их харынхаа адисаар
Энэ насанд шуналгүй
Ямагт амраг чинийхээ
Нүүрийг таних болтугай!
Алшаа уулын бараа хараад айлдав. |
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|