ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Дэлгэр зуны жаргалд

Дэлгэр зуны цагийн жаргалд
Дэргэдэх таныхаан зангийн сайханд
Энэ өдрийн найрын бэлэгт
Үнэн үгээ дуулъя
Намар цагийн хонгор салхинд

Навч цэцэг найгалзан ганхахад

Зүлэг өвч халиуран хийсэхэд

Зүйтэй чамайгаа санана

Найрт зуны хөхөө донгодоход
Насны үеийн улсыг үзэхэд
Усгал сайхан ааль чинь
Улам наддаа эрэгдэнэ
Суунаглан татах газрын униар

Сая буцах галууны явдал

Цогцлон хурагч шинэ үүлэнд

Цочмог сэтгэл хөдөлнө

Хөхрөн харагдах алсын газар
Хөдөлж ядах галууны зэрэглээ
Тод тунгалаг нуурын амьсгалд
Тогтуун сэтгэл уярна
Санасан энэ сэтгэлд минь

Саран мэт илхэн

Учраад хэлсэн үг чинь

Од мэт тодорхой

Сая олдсон хүний биед
Салж ядсан энэ насанд
Мунхарч хоцрох хүслийн харанхуйд
Мухирч төөрөгч сансрын жам
Идэр сайхан насны эрчимд

Өдий учирсан чинийхээ ачид

Тунгалаг хоосон чанарын гэрэлд

Тонилохын мөрт учиръя

Хувилж шарлах оройн өвс
Хууртаж гэнэдэх насны саалтад
Огоот гэмших зовлонгийн шалтгаан
Олныг амсагч улсын жам
Чамтайгаа барилдсан ерөөлийн хүчинд

Чадал гүйцэд насны амарт

Одоо хоёулаа хамт суугаад

Одияанд мордъё

Өнгөрөөд гарах энэ оронд
Үхэж салах садан нөхөд
Тамтаггүй явдлаар нөгцөөгч
Тарчилгагч улсын жам
Өршөөж хураалгүй

Үнэмшиж шуналгүй

Батгүй цогцыг эвдэрмэгц

Бадам-Одод учиръя

Энэ насны дотроо
Үйлийн үрийг орхиод
Үхсэнийхээ хойноос эмгэнэгч
Энэ улсын жам
Эндүүрэлгүй ламын мөрөөр

Үзэл шуналын хүлээсийг

Энэ насандаа огтлоод

Эцсийн мөрийг ололтой

Үнэмшимгүй энэ дууг
Үйлийн үрээр ядуурсан
Эгэл адил санагч улс
Илт нэгийг мэдээрэй
Янаг сэтгэлийн амгаланг

Илбэ мэт орхиод

Элдэв эрдмийг мэдүүлэх

Энэ хэний ач вэ?

Хагацалгүй хоёулаа
Хамаг номын чанарт
Хамт нэг болохыг
Үржин богд айлд!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 16 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax