ДАНЗАНРАВЖАА
Хамрын хийд рүү очих гэж байгаа бол заавал үүнийг уншаарай
V дүрийн ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон буурал түүхийн нугачаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн устсан ч ардчиллын эрин эхэлж ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулснаар Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ариун эрч хүч, адистэд хүртэх жуулчдын цуваа тасралтгүй цувах болжээ. Тиймээс та бүхэндээ энэ газрын тухай, мөн зан үйл үйлдэх газруудын тухай товчхон хүргэе.
Зан үйл үйлдэх газрууд:
1. Мөөм овоо<...
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн ааль мину зээ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы ү...
Цэвцгэр хурдан шарга
Цэлмүүлэн засаж уная
Цэвэрхэн гол шиг авгай тантайгаа вайдуу зээ
Цэнгэн найрлаж жаргая
Цэлмэсэн сарны гэрэл мэт вайдуу зээ
Цэцэн тунгалаг ухаантай
Цэвэрхэн гол шиг авгай тантай вайдуу зээ
Цээжний үгээ хүүрнэе
Хэлэхээрээ л бэлэн зантай тэр минь вайдуу зээ
Гэнэхэн зантай ч билээ л
Гэнэтхэн суугаад бодохноо нь вайдуу зээ
Гэмшиж гуниглах янзтай л
Хамт ойрхон суухад вайдуу зээ
Хагацашгүй амраг
Харин холдоод одоход вайдуу зээ
Хурамч ертөнц болуузай
Энд ойрхон суухад вайдуу зээ
Энгийн хүн адил
Тэнд холдоод одоход вайдуу зээ
Санан эрэгдэх янзтай
Зунд нь барьсан гүүний шим вайдуу зээ
Зонхова бурхны рашаан
Зориглоод ирсэн авгай танд вайдуу зээ
Зоог болгон баръя
Эрдэм билэг хоёрыг вайдуу зээ
Нарийвчлан судлалтай
Арга залхуу хоёрыг орхиж вайдуу зээ
Ашдын туйлд хүрэвсүү
Сайрхах маань биш л в...
Хөвчийн өндөр
Хөвчийн өндөр модонд
Зулзаган шувуу цуглана
Хөгшин буурал ээжээсээ
Хөндий хол ирэв үү
Ар цээлийн говийг
Аргамагхан хараараа туулав
Агь нь буурал ээжээсээ
Арайхан хол ирэв үү
Уяатайхан улаанаараа
Утай шанд зорьё
Унтах нойроо тэвчмээни
Ээждээ хүрч золгоё
Хэрээтэйхэн хээрээрээ
Хэрлэн голыг туулав
Хэнз бага насандаа
Хэний аяыг дагах вэ
Хошуу дээгүүр гарахад
Хоёулаа ч болоосой
Хол тэнд суухад минь
Хоёр заяа мэдэм зээ
Далай ламын адилсаар
Дайн дайсныг устгаад
Давхар баяр болохыг
Дарнат өршөө
Хурмаст тэнгэр
Найман шидэт найраа барин жаргая
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?
Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий
Саглагар модыг тарин суувал
Салаа бүрийн жимс түүнээс гардаг бий
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул ба билэг түүнээс гардаг бий
Огторгуйн од олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Ончтой мэргэн нэгэн хоёр
Жаварт тэнгэр салхилнам гэлээ
Жалгын ногоо сэргэнэм гэлээ
Жаргалтай суугаад зовлонтой гэвэл
Зовлон түүнээс ирдэг
Зэ, зээ-хөө, зээ нь вайдуу зээ
Урьхан хонгор
Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана
Хөх баглагар модонд
Хөхөө шувуу донгодно
Хөөрхий уян сэтгэлийг
Хөдөлгөх янзтай
Халиуран ганхах зүлгэнд
Хальж мэлтрэх голд
Хамаг шувуу ганганахад
Харин нь элдэв санагдана
Үүл мэт оргилсон
Өндөр хангайн шилд
Өнгийн цэцэг найгаад
Өөрийн нутаг санагдана
Хайрт хүний үр нь
Хатираа сайт цагаанаа
Хавтаслан сойж унамаань
Харьж мордох янзтай л
Хар элэгт улстай
Ханилж суухад бэрх бий
Түүнээ гэж санавал
Түдэж юундаа суух вэ
Арван хэдэн насандаа
Урт сайхан хүрэн
Урт сайхан хүрэн чинь л
Уужмын холоос гүйдэлтэй
Уйдашгүй танаасаа
Тэнд хол суудаг л
Манаран харагдагч гол нь
Манай танай нутаг
Мартья гэж санахнаа нь
Зүүдэнд минь тодорхой
Өндөр гэгчийн уул нь
Өөрийн маань нутаг
Өвөрчлөн бодохноо нь
Энд минь ч үгүй л
Тамчийн чинь талыг
Сүүмэлзэн байхад
Тас мэнгэн хүрнээрээ
Мэхэлзүүлсээр туулна
Учирч ханилахад
Уйдашгүй амраг
Хатирч унахад
Хавтай сайхан морь
Ханилж суухад
Тэргэл сарны гэрэл
Тэргэл сарны гэрлийн тунгалаг нь
Тэнгэр газрын энгийн уужим нь
Тэрний минь зангийн сэргэлэн нь
Тэгш ганц сэтгэлийн амар нь
Настай буурал өвгөн эцэг минь
Намайгаа гэж суугаа болов уу
Аргагүй үйлэнд найдаж явсаар
Арайхан хол төөрөлдөв үү
Цагаан бор морины минь хурдан нь
Цаггүй дөрвөн туурайн бат нь
Аюулт дөрвөн давааны өндөр нь
Аймшиггүй давагч сэтгэлийн баатар нь
Сэмээр ирэгч хулгайчийн мэхтэй нь
Сэрж манагч нөхдийн сайн нь
Хэмжээгүй уужим балгадын их нь
Хэрэгсэлгүй туулагч газарчийн сайн нь
Алс эртнээс ерөөлтэй тэр минь
Арайхан хожуу цагт учрав уу
Арван зургаан нас чинь идэрхэн
Аажмаар ханилсаар зорьсондоо хүрье
Тунгалаг толинд
Зээ. Тунгалаг толинд зээ
Туяа юугаа үзээд
Тогтсон хирээ арилгаад зээ
Тодорхой цэлмэхүй адил
Эрх багахан чамайгаа зээ
Эмгэнэн санаж хараад
Эрсэн хүслээ ханаж зээ
Элдвээр жаргадаг билээ
Зээ. Уянгат дуунд зээ
Улс бүгд сонсоод
Уяран сэтгэлээ сэргээж зээ
Улам дурлахуй адил
Хэлбэр багахан чамайгаа энэ
Гэнэтэд санан тусаад
Хүүрнэхүйг чинь сонсоод зээ
Хүслээ ханадаг билээ
Зээ. Харий зандангийн үнэр зээ
Ханхилж сайхан анхилахад
Хамрын эрхтэн ханаж зээ
Гайхамшигт цэнгэхүй адил
Тэгш багахан чамайгаа зээ
Таалж сэтгэлээ амраад
Тансаг элдэв тааваар зээ
Тавтай жарга...
Сэргэлэн зант цагаанаа
Сэргэлэн зант цагаанаа
Идэр тарган байхад
Эрвэлзсэн хонгортойгоо
Золгохын санаа төрнө
Хаврын урьхан салхи нь
Сэнгэнэх шахлаа
Ханилж суусан нөхөд минь
Тарж мордох янзтай
Аав юугаа сэрүүнд
Тохуун сэтгэл бахтай
Ажиглаж бодохноо
Хожимдох янзтай
Цэл говийн манан нь
Талаа дүүрээд бударлаа
Хүний хайртай үр нь
Олон санаа юу вэ?
Өөртөө хайртай сэтгэл нь
Амьтан бүгдийн зүрх
Үзээд гарахын оронд
Дүйвүүлэн сууж цэнгэе
Чин үнэн сэтгэл минь
Орчлонтой таардаггүй
Загнаж суух зан минь
Улсын аятай таардаггүй
Амраг сэтгэлийн туйлыг