ДАНЗАНРАВЖАА

. 2009-1-3 - Тунгалаг толинд

Зээ. Тунгалаг толинд зээ
Туяа юугаа үзээд

Тогтсон хирээ арилгаад зээ

Тодорхой цэлмэхүй адил

Эрх багахан чамайгаа зээ

Эмгэнэн санаж хараад

Эрсэн хүслээ ханаж зээ

Элдвээр жаргадаг билээ

Зээ. Уянгат дуунд зээ
Улс бүгд сонсоод

Уяран сэтгэлээ сэргээж зээ

Улам дурлахуй адил

Хэлбэр багахан чамайгаа энэ

Гэнэтэд санан тусаад

Хүүрнэхүйг чинь сонсоод зээ

Хүслээ ханадаг билээ

Зээ. Харий зандангийн үнэр зээ
Ханхилж сайхан анхилахад

Хамрын эрхтэн ханаж зээ

Гайхамшигт цэнгэхүй адил

Тэгш багахан чамайгаа зээ

Таалж сэтгэлээ амраад

Тансаг элдэв тааваар зээ

Тавтай жаргадаг билээ

Зээ. Сонин сайхан цэцгүүд зээ
Амтат сайхан балд

Шунасан зөгийдийн чуулган зээ

Салтсыг зөөх адил

Амраг багахан чамайгаа зээ

Элдэв таавар тээвэрлэн

Амар сайхан жаргадаг зээ

Амар сайхан билээ

Зээ. Хөнгөн зөөлөн жанчид зээ
Хүрсэн биес амраад

Хүсэл бүрдэж төгсөөд зээ

Хүсэхүйгээр жаргах адил

Амархан бүрэн чамлаараа зээ

Алгасалгүй суугаад

Элдэв хүслээ төгсөөд зээ

Агнистын жаргалан мэт билээ

Эрхэм гурван чухагт зээ

Элбэрэн залбирмуй өршөө

Эдүгээ хүссэн бүрдэж дээ

Элдвээр жаргах болтугай!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant