ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-02 - намтар

Ангилал: ЦАДИГ



Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /1803-1856/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Дулаан харын уулын өмнө нарийн хараас эгц урдхан Дэнгvvн худгийн хойно Шувуун хэмээх өчvvхэн шадны дэргэд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.

Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ.

“Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Данзанравжаа:
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ

гэж зургаан настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ. Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.



Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.

Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд “Урьхан хонгор”, “Салж ядах сэтгэл”, “Сэргэлэн зант Цагаанаа”, “Духтай хурдан хүрэн”, “Ертөнц авхайн жам”, “Үлэмжийн чанар”, “Ичиг ичиг” зэрэг дуу шүлэг нь ордог байна.
Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал” юм.

Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн сэцний суудалд сууна. . .

Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2023-11-29 - Uy tengiin deerhelelt

Бичсэн: Baaska Baaska (зочин)
Hi manai nz nar bna uu
. Шууд холбоос

. 2019-05-27 - buynaa.turuu

Бичсэн: xvv (зочин)
tsaasan shuvuunii surgaaliig sonsooroi youtube deer bga
. Шууд холбоос

. 2018-11-02 -

Бичсэн: Зочин
Goy yum aa
. Шууд холбоос

. 2014-04-12 -

Бичсэн: СумкА (зочин)
Админаа илүү дэлгэрэнгүй Данзан равжаа гуйан мэдээлэгийг оруулаад өгөөч
. Шууд холбоос

. 2011-03-14 - thank

Бичсэн: Зочин
doogluck
гоё шүү
. Шууд холбоос

. 2010-12-15 - ooo

Бичсэн: iiii
chini talaar mdh gsn hun alga danzanrawjaagiin neriig buzarlasan sonin blog bn eniigee ustgaaa
aldas bolno shu
. Шууд холбоос

. 2010-12-15 - ooo

Бичсэн: iiii
миа
. Шууд холбоос

. 2009-01-03 -

Бичсэн: pure
хар дээр цагаанаар бичихэд уншигдэх чадвар 6 хувь нэмэгддэг гэж сонссон гэдгийн байна лээ. гэхдээ хараад байсан үгүй ч юм шиг. ккк
. Шууд холбоос

. 2009-01-03 -

Бичсэн: хундага
сайхан блог эхэлж байгаа юм байна.

цагаан дэвсгэртэй бол уншихад бүр амар байх нь дээ..← Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ-н жишээ болчихов уу яав кк
. Шууд холбоос

. 2009-01-03 -

Бичсэн: xvv
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ...

Хөөх бүүр 6 настайдаа үүнийг зохиож байсан хэрэг үү... Өөр гоё шүлэг зохиолууд болон сонирхолтой зүйлс тавиарай big grin
. Шууд холбоос

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 24 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax