ДАНЗАНРАВЖАА

. 2009-1-3 - Урьхан хонгор

Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана
Хөх баглагар модонд

Хөхөө шувуу донгодно

Хөөрхий уян сэтгэлийг

Хөдөлгөх янзтай

Халиуран ганхах зүлгэнд
Хальж мэлтрэх голд
Хамаг шувуу ганганахад
Харин нь элдэв санагдана
Үүл мэт оргилсон

Өндөр хангайн шилд

Өнгийн цэцэг найгаад

Өөрийн нутаг санагдана

Хайрт хүний үр нь
Хатираа сайт цагаанаа
Хавтаслан сойж унамаань
Харьж мордох янзтай л
Хар элэгт улстай

Ханилж суухад бэрх бий

Түүнээ гэж санавал

Түдэж юундаа суух вэ

Арван хэдэн насандаа
Аав ээжийнхээ атганд
Идэр цагаа гүйцэхүйд
Эргэж юундаа хоргодох вэ
Зэрлэг бүргэдийн зулзага нь

Жигүүр сөдөө гүйцэхэд

Уужим огторгуйд нисэхийг

Олон бүгдээр мэднэ

Сайн ламын шавь нь
Санаа бодлоо гүйцэхэд
Саатаж юундаа хоргодох вэ
Сансрын орноос зайлаарай
Ачит ламынхаа адисаар

Аглагийн орныг шүтэж

Амгалан хоосон даянаар

Амьтны аврал болтугай!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant