ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Омогтойхон арсланг

Ач төгс ламыгаа
Арслант ширээн дээрээ зална
Асрахуй сэтгэлээр
Адислан соёрх!
Омогтойхон арсланг

Оготор хав яах вэ

Олон бүгд хүнийг

Онц нэгэн хүн яах вэ

Жигүүртний хаан гарди бээр
Аварга могой үзвэл
Зандан модонд байвч
Заалгалгүй иднэ
Тас шувууны дэвэлгийг

Тахиа яаж гүйцэх вэ

Тангарагт хуврагуудтай

Тэмцэгчид хөөрхий

Тунгалаг нуурын дотор
Тусах сарны гэрэл
Тодорхой шиг боловч
Тун хоосон хэмээнэ
Санаа сэтгэл муут

Шар тэмдэгтэн хөөрхий

Сармагчинд адил

Саваагүй тэмцэлднэм

Хармаар эзлэгдсэн
Хар санаатан хөөрхий
Хамаагүй байтал
Харшлагчид хөөрхий
Балчиг дунд ургасан

Бадам лянхуан цэцгийг

Балай мунхаг амьтан

Барин ядан гайхна

Хатсан нуурыг
Хамаг шувуу тэвчинэ
Хар санаат хүнээс
Хань нөхөр жигшинэ
Эрээн барс гэгчийг

Эмээлээр яахан сургана

Ээлжлэх ертөнцөд

Эвдрэлцээд яах вэ

Өндөр модны үзүүрт
Үзэсгэлэнт гардийг
Үзэн үзэн баатархагч
Аяа, хөөрхий, барам хөөрхий
Сарьсан жигүүрт багваахай

Шөнө нисэх зантай

Сайн хүнд халдвал

Шантрахын тэмдэг л

Ухаантайхан тотийг
Урхиар яахан барина
Угтай төрсөн хүнийг
Үгээр яахан буцаана
Хэнз баахан хээр минь

Хэний адуунд байгаа бол

Хил зантай авгай минь

Хэний аянд байгаа бол

Асга хад гэвч
Алстаа нурна
Амраг садан гэвч
Эцэстээ хагацна
Хонгор мориныхоо тарганд

Хол газар юухан бэ

Хорин насны идэрт

Хоромхон зуур хүрнэ зээ

Өндөр уулын ус нь
Өөд үл урсах
Үнэн ганц сэтгэлийг
Үргэлжид саналтай
Эрх багахан цагаан чинь

Эмээлтэйгээ тэмүүлнэ

Эрхэмсэг багахан авгайдаа

Эргэж бууж золгоё

Уяхан дуут урманд
Ооно халтар буганы
Үнэмшиж ирэхийг
Урьдаас сэрэлтэй
Арслан гэгч амьтан

Ариун бусын бөөлжсийг

Эрдэнийн саванд хийвч

Идэхгүй нь магад л

Очирдарын адисаар
Осолдолгүй яваад
Орчлонгоос гэтлээд
Очирдар болтугай
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 11 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax