ДАНЗАНРАВЖАА

. 2009-1-3 - Ойр хол явавч

Ойр хол явавч
Орхилгүй энэрэгч
Очирдарь богддоо
Осолдолгүй залбиръя
Уярал цагийн он жилийг

Удаан бодож хождоно

Угийн санасан сэтгэлийг

Урвалт хөрвөлтөөр эвдэнэ

Саруул тал байвч
Шавры нь мэдээрэй
Сайхан янаг байвч
Санаагий нь таниарай
Хөх тэнгэр байвч

Хүйтэн дулааныг ажигла

Хөөрхий амраг байвч

Алс зоригийг туршаарай

Үер булгийн ус өнгөрвөл
Буцаж юугаа ирэх вэ
Идэр нас өнгөрвөл
Эргэж залуу болох уу даа
Хөвчийн түймэр ихэдвэл

Хүйдсээр унтраахад бэрхтэй л

Хүний сэтгэлд хар орвол

Хүлээж суух нь цөөн бий

Толь тунгалаг боловч
Тооцож үг хэлэх үү дээ
Товтой нөхөд цугларавч
Доторх сэтгэл нь далд бий
Бодитой эс үзэгдэвч

Буянтай сэтгэл аятай

Бодлоо хартанд алдвал

Бултаж гарахад яршигтай

Нүүдэл явдлын аянаас биш
Нүглийн төлөө биш сэн
Аргагүй үйлийн үрнээс биш
Арчаагүй сэтгэлтэй дээ биш сэн
Зүдэг нөхдийн эрхнээс биш

Зөрүүд зантайдаа бишсэн

Бурхны номыг хүссэнээс биш

Буруу элэгтэйдээ биш сэн

Лам айлд гэснээс биш
Лавгүй худалчдаа биш сэн
Учраа урьд айлтгаснаас биш
Урвалт олонтойдоо биш сэн
Тулгаж тавьсан сум нь

Тусгалаа хүрэлгүй зогсох уу даа

Туурвиж санасан санаагаа

Тухайгий нь үзэлгүй зогсох уу даа

Эх хүүгийн санаа ч бол
Эгээ нэг л гэдэг үү
Эцсийн ерөөлийн хүчээр
Эргэж буцаж золгомааж
Арилсан оронд

Амар явж хүрээд

Амьтан бүгдийн тусад

Ариун бүтээлээр жаргая
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant