ДАНЗАНРАВЖАА

. 2009-1-3 - Найман зүгтээ

Найман зүгтээ найгасан
Навчит бадмын адил
Найгалзсан дүрс чинь
Нарийн гол шиг аальтай
Найртай ганц тэр минь

Яруу биларын дуу шиг
Эгшиг төгс үг чинь
Элдэв сонин аялгатай
Эрхэмсэг багахан тэр минь
Эрхгүй бусдаас хувьтай

Анхнаас хамт төрсөн
Ариун занданы үнэр шиг
Амрагийн чинь үнэр нь
Аглагаас анхилан ирэхэд
Аргагүй сэтгэл хөдөлгөнө

Ариун тэнгэрийн рашаан шиг
Амтат эгээрлийг хангагч
Ааш зангийн чинь сайхан нь
Арван тавны сар мэт
Атгагт сэтгэлийг сэрүүцүүлнэ

Бадмын амыг нээгч
Бадрангуй халуун нар шиг
Балмад харанхуйг арилгаад
Бадмажунайн дэргэд
Баяртай хамт жаргая
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 13 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant