ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Амгалан хоосон сэтгэл нь


Амгалан хоосон сэтгэл нь
Товчтойхон байтал
Аливаа бүхнийг чадагч
Ийм сайхан сэтгэл буй
Аяа, танивал жаргал буй
Аврагч лам ба

Айлгагч эрлэгүүд

Энэ насны явдал

Илбэ мэт байтал

Элдэв янзаар үзэгдэнэ

Үзэгдсэн энэ сэтгэлд
Удамборын цэцэг мэт
Уйман ганхаж найгаад
Элдэв дүрсийн чуулган
Ямагт тахил болно
Эелдэг үнэн үгтэй

Яруу сайхан эгшиг нь

Эсэрваагийн эгшгээс илүү

Энэ жамыг бодвол

Элдэв сэтгэл хөдөлнө

Аглаг холоос анхилсан
Амраг сэтгэлийн үнэр нь
Зандан модыг дарвал
Заяагаараа учирна
Ийм сайхан үнэр буй
Балын амт нь

Балайдын сэтгэлийг дараад

Хоосон чанарын амт нь

Хоёргүй хонгор минь

Сэтгэлийг нь таниарай

Тэнгэрийн хадгаас эелдэг
Тэнүүн сайхнаа бодвол
Тэгш уужим сэтгэл минь
Амьтанд алаггүй байгаасай
Аяа, гурван эрдэнэ
Хамаг номын үзэгдэл

Алс хоосон боловч

Аливаа бүхэн үзэгдэл

Амьтан бүхний үзэгдэл

Өөрийн дураар болоорой

Хол гэж орхино уу
Ховдгорхож шунана уу
Хотол төгс үзэгдэл
Хоосон чанарын үзэгдэл
Аяа, хамт жаргая
Багаасаа моринд дуртай

Багагүй эмд дуртай

Баримтгүй сэтгэлийг

Барин мэдэж аваад

Баримтгүй жаргая

Ламынхаа ачаар
Лавтай үзлээр туулаад
Хэн хүн боловч
Хэвтэй сайхан жаргая
Хэзээд Махагал айлд аа!



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 19 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax