ДАНЗАНРАВЖАА

. 2009-1-2 - Хутагтын байгуулсан хамрын хийд

Ангилал: ХАМРЫН ХИЙД

Энэ хийд Дорноговьд байдаг. Аймгийн төвөөс урагшаа 40 гаруйхан км давхиад оччихно.

Аймгийн удирдлага, нутгийн олны санаачлагад тvшиглэн 1998 оноос хийдийг сэргээх ажлыг эхлvvлж анхны сvмийг босгож, аравнайлжээ. Хамба ламтан заларч байнгын хурал номтой болсноор сvсэгтний хөл тасрахаа больж, хийд дэгжин дэвжсээр байгаа гэнэ.

Хамрын хийдийн суурийг 1821-1823 онд V ноён хутагт буюу олноо Догшин ноён хутагт хэмээн алдаршсан Лувсанданзанравжаа өөрийн шашин номын хийд болгохоор тавьжээ. Ядуу ардын хvv Равжаа угаасаа ухаан сэргэлэн төржээ. Тvvнийг таван настайд нь лам” жинтvv” Гончиг IV ноён хутагтынхаа хойд дvрээр тодруулж, ном эрдэмд шамдуулаад 10 настайд нь хошууны томчууд V ноён хутагтаар өргөмжлvvлэхээр Богдод бараалхуулах гэтэл Богд болон тvvний дэргэдийнхэн лдвээр цааргалсан аж.

Иймд хошууны шашин номынхон 1000 лан өргөж дахин хvсэмжилсэнд Равжаа хvvг хvмvvжvvлэгч Ажаа гэгээний хамт Богд хvлээн авч, юу сурсан мэдсэн тухай айлгалыг сонсож зөвшөөрөөд Ноён хутагтын хойд дvр болохыг нь нотолж “Ялгуугсан чин зоригт цол” таван олбог, хутагтын эрх ямбыг шагнаж Лувсанданзанравжаа нэр хайрлажээ. Мөн Тvшээт ханаар зөвшөөрvvлж, хоёр олбог шагнуулсан гэдэг.

Ийнхvv ядуу ард Өлзийгийн хvv Тvшээт ханы Боржигон цэцэн вангийн хошууны өргөмжит хутагт болсон. Хошууны залагдсан, хутагт нь тухайн хошууныхаа сvм хийд, шашны асуудлыг эрхлэн хариуцах vvрэгтэй байжээ.

Дараах арваад жилд Равжаа хутагт өөрийгөө боловсруулах, эрдэм номд шамдан суралцсаар нас биед хvрч шашин, ертөнцийн талаар өөрийн vзэл бодолтой, олон талын авьяас увидастай, жинхэнэ ард тvмний хутагт болж төлөвшжээ. Равжаа судлаач эрдэмтэн доктор Л.Хvрэлбаатар “Равжаа сvм хийдэд сууж гэцэл гэлэнгийн нарийн цаазат сахил санваарт ч баригдсангvй, шашин номын дотоод нарийн vйлчин болж, хамба, цоржийн өндөр суудлыг ч эрсэнгvй, гагцхvv ертөнцийн хар бор амьдрал дунд орж эгэл хvмvvстэй уулзан учирч, Монгол нутгийнхаа цэцэгт хөндий, униарт талаар тэмээн тэрэгтэй аялан жуулчилж явжээ.” гэсэн байдаг. Зөвхөн Монголоороо хязгаарлахгvй Манж, Төвд орон, Өвөрлөгчийн олон хошуугаар явж төр, шашны томчуултай уулзан, учирч ном сонсож, ном тавьж, ад чөтгөр дарж, өвчин барцад арилгаж, хур бороо оруулж, увидас, эрдэм чадлаа гайхуулан нэр төрөө өргөж чухам л “юм vзэж, нvд тайлсан” билэг танхай хутагт, хувилгаан, уран бvтээлч, сэтгэгч, шvvмжлэгч болох замаа тавьжээ.

Равжаа өсж хөгжиж, соён гэгээрvvлэн vйл ажлаа эхэлж байх залуу зандан цагтаа өөрийн хийдийг болсгохоор Өвөр хамрын газрыг сонгожээ. Хожмоо Говь мэргэн вангийн хошууны сvм хийдvvдийн удирдлагын төв болсон Хамрын хийд байгуулагдсан тvvх ийм юм.

Равжаа хутагт нэг газар тогтож суулгvй, эрхэлсэн vvргийнхээ дагуу байнга явж олон газар сvм хийдvvдийг байгуулж, гол шvтээн, гол уншлагыг нь зааж, дэг жаягийг нь тогтоосон байдаг. Тэдгээрийн дотор Тулгатын уулын гурван хийд /Хамрын, Чойлингийн, Сорогжиддvрхэнхэнлин/, Галбын гурван хийд /Дэмчигийн, Цагаан толгойн, Улаан сахиусын/, Онгийн голын гурван хийд /Хотол өглөгч, Хутагт ламын, Сонин гайхамшигт/ зэрэг Монголын говь нутгийг хамарсан олон хийд ордог. Энэ олон хийдийг өөр өөрийн онцлогтой байгуулсны дотор Хамрын хийдийг соён гэгээрvvлэн vйл ажиллагааныхаа төв болгон хөгжvvлжээ.

Шашин номын уншлагын хувьд Хамрын хийдийн хачин нь буддын шашны нэгэн урсгал болох улааны ёсны сvм, уншлагатай байсан явдал юм. Улааны урсгал нь ертөнцийн олон талт амьдралыг зөвшөөрдөг, эмэгтэйчvvдийг ялгаварладаггvй, архи сархдыг ч нvгэл хилэнц болгодоггvй, хvний ёсонд илvv ойр ном сурталтай байжээ.

Өөрөө шарын шашны асуудал эрхэлсэн атлаа эсрэг урсгалыг нь vл орхин сvм дуганыг нь хийддээ байгуулж, ном суртлыг нь дэлгэрvvлж байснаараа Равжаа тухайн цаг vеийн хvлээсийг тасар татсан, чөлөөтэй сэтгэгч, Азидаа томд орох соён гэгээрvvлэгч мөн биз ээ. Энэ байдлыг нь ард олон мэдэрч “Догшин” цол гуншин өргөмжилж байхад дээдсvvд тvvнийг элдвээр муулах, хардах “галзуу”, “солиот”, “согтуу”-аар цоллож, Монголын шашин, төрийн тэргvvн Богд хvртэл уулзаж учрахаас жийрхэж байж.
Нvvдэлчдийн цорын ганц театр Хамрын хийдэд байв.

“Намтар дуулах дацан” нэртэй энэнхvv театрын зураг төслийг Равжаа өөрөө гаргаж, мод материалыг нь хvрээнээс авчруулж туслахыг Боржигон цэцэн вангийн жанжин ноёнд хvсчээ. Хvсэлтийг хvлээн авч зохих туслалцаа vзvvлснээр 1832 оноос эхлэн өөрөө удирдан дацангаа бариулж, хоёр жилд багтаан дуусгасан аж. Энэ хооронд “Саран хөхөө” жvжгийнхээ дэг сургуулилалтыг өөр хийдийн газар хийж бэлэн болгожээ.

Намтар дуулах дацан хоёр давхар, од эрхэс харагдах, шөнө болох зэрэг vзэгдлийг хийдэг, аргагvй л театрчилсан барилга байсныг судлаачид тэмдэглэдэг. Энд зуны дунд сарын шинийн нэгнээс “Саран хөхөөний намтар” жvжгийг 30 хоног тоглодог, vзэгчид нь нутгийн болон хол ойроос ирэгсэд байж. Уг жvжигт хөрөгчин, дохиочин, хөшигчин гэх мэт 200-гаад хvн оролцон тоглодог байсан нь тухайн уран бvтээлийн цар хvрээг харуулна. Жvжгийн гар бичмэл, хувцас, хэрэглэлээс нь одоо Равжаагийн музейд байдаг юм.

Театр судлаач Э.Оюун, ОХУ-ын Уварова нар “Саран хөхөө” театрыг “Монголын соёлын өвөрмөц сонин vзэгдэл…” хэмээн тэмдэглэсэн нь бий. Хийдэд мөн “Бvтээлийн сvм” байсныг хэлэхгvй өнгөрч боломгvй. Энэ нь одоогоор бол уран бvтээлийн vзэсгэлэнгийн газар аж. Зураг урлалаа тус сvмд тавьж олонд vзvvлдэг, шалгарсан сайнд нь “олбог” шагнаж урамшуулдаг, урлаж бvтээх сэдлийг нь дэмжиж хөгжvvлдэг байсан юм. “Равжаа сан” энэхvv бvтээлийн сvмийг сэргээх ажилд орж хандив тусламж авч, ажиллаж байгааг дэмжvvштэй.

Хамрын хийд гэгээрэл боловсролын нэгэн төв болж “Хvvхдийн дацан” буюу сургуулийн газартай байжээ. Энэхvv сургуульд vндэсний болон төвд бичиг vсгийг хvvхдvvдэд эр, эм харц ард хэмээн ялгалгvй зааж сургаж ирсэн тvvх бий. Равжаа хутагт өөрөө монгол бичгийн цагаан толгой vйлдэж дээрх сургуульд зааж байсан бололтой.

Манай төрийн том зvтгэлтэн Дорноговийн уугуул С.Лувсан гуай Данзанравжаагийн цагаан толгойгоор бичиг заалгаж эхэлсэн тухай дурдатгалдаа бичсэн байдаг. Тус сургуульд “Саран хөхөө” театрын жvжигчдийг бэлтгэж бичиг vсэгт тайлдаг байсан байх магадлалтай, Учир юу гэвэл намтар жvжигт тоглогч бvрийн хэлэх, дуулах, хийх vйлдлийг дэвтэрлэн бичсэн байдаг бөгөөд зөвхөн бичиг vсэгтэй хvн уг дvрд тоглох нь мэдээж хэрэг юм.

Хутагтад өргөн барьсан болон өөрийнх нь цуглуулсан баялаг ном шашдирын сvм нь хоёр давхар байсан гэх яриа байдаг. Юутай ч ном эрдмийг эрхэмлэсэн энэ их хvн хувийн номын сантай, уншиж тэмдэглэх нь их, ном эрдмийн хэлхээ холбоо өргөн байснаас олон газраас ном цуглуулжээ. Хутагт дигваранзын дvрс бvхий хувийн номын тэмдэгтэй байснаас vзвэл тэрбээр номыг эрхэмлэн дээдлэгч болох нь ойлгомжтой. Хийдийг тараасан 1930-аад оны сvvлчээр тус хийдэд орос цэргvvд байрлаж, шашдир сvмийг суллаж номыг овоолон шатааснаар энэ их баялаг vрэгджээ. Овоолготой ном шатахгvй зовоож, сар шахам байсхийгээд самарч, хутгаж тэр нь говийн салхиар тарж бутран гуу жалгаар нэг тасархай тvлэнхий хуудсууд хийсч байсан гэж нутгийнхан ярихыг сонссон.
Хамрын хийд Монголын нэгэн бясалгалын төв байсан байж болох талтай аж. Хийдийн арын барсгар хар толгодод олон агуй, оромж бий. 108 гэж хийдийн лам нар тоог нь ярьдаг. Нэг л хvн багтах төдий энэ олон агуй цагтаа бясалгах эрдмээр хичээллэгсдэд зориулагдаж байсан нь лавтай. Сvvлд хийдийг сэргээж нэг бvрчлэн vзэхэд заримаас нь хvний яс гарсныг бясалгал даалгvй нас барсных гэсэн нь vнэний хувьтай биз.

Хийдийн энэ орчин сонин тогтолцоотойгоос гадна эрчим хvч төвлөрсөн газар хэмээн лам нар ярьдаг юм билээ. Газрын гvний эерэг эрчим хvчийг мэдэрсэн Ноён хутагт хийдээ байгуулсан төдийгvй хаданд байх нvх хонхрыг засч, номын эрдэм чадлаа сорих, сэтгэлгээний ид шид олох газар болгосон байх боломжтой.

Лам нар долоо, 21, 49 гэх мэт хоног хугацаагаар бясалгал хийж тухайн төвшиндөө эрдэм чадлаа шалгуулдаг байсан бол Ноён хутагт өөрөө 108 хоногоор бясалгал vйлдэж байсан тухай хийдийн гэсгvй Ш.Баатар, хөтөч, тайлбарлагч Д.Болд нар сонин зvйл өгvvлдэг. Хутагт бясалгал хийхээр өөрийнхөө агуйд орж гаднаас нь чулуун өрлөгөөр таглуулдаг. Зөвхөн модон тагш багтах нvх гаргаж, тагшинд нь өл зогоох төдий зvйл хийж өгөх бөгөөд тvvнийг идэж уусны дараа тагшаа амсраар нь арын чулуун ханандаа нэг эргvvлэн vрж орхидог.

Ийнхvv 50 орчим хоноход тагшнаас зөвхөн ёроол vлдэж, vлдэх хоногуудыг дотоод эрчим хvчээрээ даван туулдаг байсан гэнэ. Бясалгалаа дуусган гарч ирээд номынхоо ид шид, хав хvчийг пvрэв хэмээх очир толгойтой төмөр гадсыг алсаас хөөргөн газарт хатгаж vзvvлдэг. Хэр гvн шигдсэнээр ид шидийг нь vнэлдэг байсан гэх яриа байдаг юм.
Хийдээс баруун хойно Хутагтын санаачилсан “Шамбалын орон” бий. Энэ нь чухамдаа сэтгэлийн “там”-ыг арилгаж, ариусгах газар байсан аж.

Говьд хаач элбэг таарах мээмэн бор толгой. Энгэр дэвсэг дээр нь чулуун гортиг. Үvдэндээ хоёр том дааман хаалгатай. Энэ бол шамбалын орон. Бие, сэтгэл чилээрхэж аврал, айлтгал хvсэж ирсэн хvнийг хvлээж авч Шамбалын оронд “зочлуулна”. Тэр хvн буртагтай хаалгаар орж хийсэн нvгэл, vйлдсэн хар vйл, хамаг зовлонгоо бичигтэй нь бичиж, бичиггvй нь шившиж шатаагаад толгой дээр залрах Догшин хутагтаас адис аваад цэвэр буюу нөгөө хаалгаар гарч одно.

Ийнхvv Шамбалд орж нvгэл хилэнцээсээ салсан хvн бие сэтгэл хөнгөрч, хийсэн гэмээ огоорч цаашдаа өөдрөг сайн сайхан амьдралын төлөө тэмцэх зориг эрмэлзлэлтэй төрөх болно. Чухамдаа сэтгэл заслын газар юм даа.
Шамбалын орноос холгvй тэмээн хад бий. Энэ газар байгалийн өвөрмөц тогтоцтой. Агуй, нvх, хад асга, хадан хавцалыг Ноён хутагт овжин ашиглаж биеэ “засах” өөрөөр хэлбэл, авирах, мөлхөх, уруудах зэргээр хөдөлгөөн дасгал хийх газар болгож байсныг хийдийнхэн тайлбарладаг. Энд ирсэн хvн эхийн умайгаар шургаж, тэмээн хаданд авирч, элгэн хаданд жигнvvлж, асга хадны дундуур хавцал уруудсаар хамгийн төгсгөлд байгалиас заяасах усан санд ороод гардаг байж. Булаг ширгэснээс бусад нь одоо ч хэвээрээ.

Хийдийн сонин хачинд хутагтын рашаан, vлэг гvрвэлийн яс зvй ёсоор орно. Хийд төвлөрсөн энэ газар нь хvрмэн чулуу бvхий говийн аараг толгодын дундах бяцхан энгэр талбай бөгөөд дээр vед булаг урсдаг байсан гэх элсэрхэг сайр эмжин гарна. Хийдээс баруун өмнө баруунаас зvvн урагш дэллэсэн хярын ар сэрвээн дээр хутагтын рашаан худаг гарсан нь хэний ч санаанд багтмааргvй. Одоо голын сайрыг дагуулж ухаад худаг гарахгvй байхад энэ хярын ар сэрвээн дээрээс ус гарч, хоёр зууны туршид ундарга нь татрахгvй байна гэдэг зөвхөн хутагт хэмээгдсэн эрдэм чадалт тэр хvний толгойд багтсан хэрэг.

Худгийн тухай хэд хэдэн домор яриа байдаг. Нэг нь, Хутагт нум сумаар харваж сум туссан газраа ухуулсан гэдэг бол нөгөө нь, ус хайж, овоог шинжиж vзээд энд ух гэхэд шавь нар нь “Овооны оройгоос ус хэзээ гардаг билээ” хэмээн цааргалахад тэрбээр “Толгойн чинь хуйхыг шалбалвал цус гарна биз дээ” гэж ухуулаад энэ рашаан худаг гарсан гэх. Гvн нь гурван метр хvрдэггvй ч ундарга сайтай, хийдийн рашаан хэмээн очсон хvн бvр сvслэн таалж, ууж шавшиж угаал vйлддэг.
Хийдээс зvvн хойш холгvй нэгэн жалгын шаварлаг энгэр дээр vлэг гvрвэлийн яс тодрон гарчээ.
Аварга энэ амьтан хэвтэж байсан бололтой. Нурууны яс нь тэр чигээрээ дугуйран харагддаг.

Хамрын хийдэд ирсэн хvн Хан Баянзvрх уулаар заавал орно. Учир нь говийн Ноён хутагтуудын сvнс оршдог хэмээн vздэгээс тэр гэнэ. Хийдийн баруун хойно орших энэ уулыг нэрээр нь хэлэхээсээ илvv Шарилын уул гэнэ. Сvм устаж, шvтлэг хязгаартай болсон цаг vед ажин тvжин байснаа шvтлэг сэргэсэн 90-ээд оноос их хөлийн газар болжээ.

Холдоо бараатай, орчиндоо сvрлэг энэ шовх хар уул хvний хvслийг гvйцэлдvvлдэг домогтой. Тиймээс говьд ирсэн хэн боловч энэ ууланд ирж, нандин хvсэл, гуйлтаа хэлдэг болжээ. Шарилын уул харын тахилгатай, архин сэржимтэй болохоор чанасан мах, архи, хадаг, мөнгө мэтийг өргөж гуйлт хvслээ чангаар хэлдэг ёстой гэнэ. Тавдугаар ноён нутагт Данзанравжаагийн 200 жилийн ойг тэмдэглэж Сайншандад наадам болсон өдрvvдэд гэхэд л энэ ууланд 44 машин хөлөглөсөн 500 хvн ирсэн гэж сахиул эмэгтэй ярьж байсан.

Хамрын хийдийн энэ уултай холбогдох сэжим нь бас л Ноён хутагт гэнэ. Хутагт хийд дээрээ лам, хувраг, ард иргэд, (шавь нараа) цуглуулаад “энэ ертөнцийн амьдрал төгсөж байгаагаа” мэдэгдсэн гэдэг. Ийнхvv салах ёс хийгээд Өвөрлөгч орон руу яваад удалгvй нас барсан аж. Салах ёс хийхдээ “Надад хэлэх юмаа энэ ууланд хэлж байгаарай” хэмээн захисан гэх олноос уламжлагдсан яриа говийнхны дунд тархсан нь шарилын уулыг амилуулах шvтэн дээдлэх нэг сэжим болжээ.
МОНЦАМЭ агентлагийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч П.ГЭНДЭНЖАВ.

:: Найздаа илгээх ::

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 23 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant